ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    БНАСАУ-ын удирдагч Гуам руу пуужин харвах төлөвлөгөөтэй танилцав

    АНУ-ын нутаг дэвсгэрт хамаарах Гуам арал руу пуужингууд харвах төлөвлөгөөг БНАСАУ-ын холбогдох албаны хүмүүс наймдугаар сарын 14-ий өдөр удирдагч Ким Жөн Унд танилцуулжээ.

    Солонгосын төв мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким АНУ-ын үйлдлийг нухацтай ажигласныхаа дараа Гуам руу пуужин харвах эсэхээ шийдэх аж.

    АНУ-ын бөмбөгдөгч нисэх онгоцууд байдаг Гуам арлын ус руу дөрвөн пуужин харвах төлөвлөгөө боловсруулж байна гэж өнгөрсөн долоо хоногт БНАСАУ мэдэгдэж байсан юм.

    Эх сурвалж мэдээлэхдээ “Удирдагч Ким Жөн Ун энэ төлөвлөгөөтэй их удаан нухацтай танилцаж, армийн удирдах албан тушаалтнуудтай ярилцаж, зөвлөлдсөн” гэв.

    БНАСАУ-ын удирдагч Ким хэлэхдээ “Манай улсын ойролцоо эхлээд олон тооны стратегийн цөмийн зэвсэг, техник хэрэгсэл авчирсан АНУ түрүүлж зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Хэрвээ тэд Солонгосын хойгийн нөхцөл байдлыг намжааж, аюултай цэргийн мөргөлдөөн болохоос урьдчилан сэргийлэхийг хүсэж байгаа бол үүнийгээ үг үйлдлээрээ бидэнд үзүүлж харуулах хэрэгтэй” гээд, юутай ч пуужин харвахад бэлэн байхыг армийнхандаа үүрэг болгосон байна.
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй