ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амжилтанд хүрэхийн тулд алгасаж болохгүй 5 шат

    Амжилтыг холоос харвал онилж буй газар шиг үзэгдэнэ. Хамгийн булангийн өрөө шиг, сайхан зочид буудал шиг, тансаг шилтгээн шиг. Тэнд очвол бүх зүйл төгс болчих гээд байна уу?

    Харин тэр газар очиж үзсэн хүмүүс амжилтыг гарын салаагаар элс мэт урсдаг, нэг өдрийн настай гэж үздэг. Амжилтад байдаг бүхий л эдлэл хэрэглэлийг авч чадах ч дотроо мэдэрч чаддаггүй. Хүсч байсан шилтгээн эсвэл булангийн тусгаарлагдмал өрөөнд тухлах авч бүхэлдээ хүсч байсан зүйл нь биш болохыг мэдэрнэ. Амжилтыг хэсэг хором мэдэрч чадах авч хэсэг хугацааны дараа тэр мэдрэмж үгүй болно.

    Гүйцэтгэх захирлын албыг олон жил хаасныхаа дүнд амжилтыг үргэлжилсэн явц болохыг нь ойлгосон юм. Эцсийн зогсоол биш. Түүнчлэн амьдралыг таашааж, амжилтад багтаж буй хүн бүрд үр нөлөөг нь мэдрүүлж сурвал дотор гаднагүй амжилтыг мэдэрч чаддаг. Өнөөдөр гэхэд л 15 минутын сэрүүлэг тавьж, гал тогоог хэн нь хурдан цэвэрлэх уралдаант тоглоомыг хүүтэйгээ тоглолоо. Энэ нь нэг цаг зууралдах байсан ажлыг хөнгөвчилсөн. Жижиг ч гэсэн энэ чинь амжилт.

    Амжилтад хүрэхдээ алгасаж болохгүй эсвэл амжилт хүрснийхээ дараа тоохгүй үлдээж болохгүй зүйлсийг нэрлэж байна.

    1. Өөрийн хүсэл тэмүүллийг олж, түүнийгээ хийх. Та бясалгал хийж байгаад эсвэл мөрөөдөж байгаад түүнийгээ олж болно. Эсвэл мэргэжлийн зөвлөгөө авах замаар мэдэж болно. Нэг бол санаандгүй байдлаар олж ч болно. Юу ч хийсэн бай хүсэл тэмүүллээ ахин дахин хайж байгаарай. Нэг удаагийн зүйл биш юм шүү. Харин үргэлжид өсөн тэлж, өсч хөгжиж, хувьсан өөрчлөгдөж байх учиртай.

    2. Бусдад үйлчлэх.Үйлчлүүлэгч, ажиллагчид, шүтэн бишрэгчид гээд л хүмүүст үнэн голоосоо үйлчлэх нь хамгийн чухал алхмуудын нэг. Өөр ямар ч зүйл тохиолдсон бай энэ ганц зүйлийг хийж чадвал юутай ч зүйрлэшгүй амар амгаланг өөрийн дотроос олж чадна. Амжилт бол үйлчилгээ билээ.

    3. Зориг мохсон үедээ итгэл үнэмшилтэй байж, эргэн тойрны хүн бүхэнд анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчтэй байхад уриалах. Өдөр бүр сайхан байдаггүй. Жил бүр сайхан өнгөрдөггүй. Эдгээр алдаа оноотой өдрүүдээс юу сурах вэ? Юу ч тохиолдсон яаж урагш зүтгэх вэ? Итгэл үнэмшлээ олох нь хамгийн чухал бөгөөд эхний хоёр алхамтай эргэн холбогддог: Хийж буй зүйлээ чухал гэдэгт итгэдэг, бусдад тус үзүүлж байгааг нь мэддэг бол урагш зүтгээд л бай.

    4. Өөрийгөө харж ханд. Брюс Спрингстин бол амжилтыг үлгэр жишээ. Тэрээр шоугаа хийхийн тулд асар их эрч хүч зарцуулдаг. Тэр хэрээрээ инээд хөөр, баяр баясгаланг дэлхий даяар түгээдэг. Харин уран бүтээлч хүнийхээ хувьд түр амсхийж, амьсгаа авах хэрэгтэй байдаг. 63 насандаа ч гэсэн ажлаа хийж, дуу бичих урам зориг, эрч хүчтэй байхын тулд биеэ эрүүл бас чийрэг хэвээр нь авч үлдсэн. Энэ л циклийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Өөртөө анхаарал халамж тавьж, амарч бас нөхөн сэргэх боломж олго. Ингэж байж л хүч тамир орж, бүхнийг дахин хийх эрч хүчтэй болно.

    5. Амжилтаа тэмдэглэж, өгөөмөр байдлаар бусадтай хуваалц. Амжилт болоод амжилтын үр дүнгээ бусадтай хуваалцах нь ирээдүйн амжилтын үрээ тарихтай адил. Учир нь амжилт бол ганц л энэ бас болчлоо гэсэн зүйл биш.

    эх сурвалж: biznetwork.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй