Спорт гутал буюу пүүз нь хүн болгонд байх ёстой гуталны нэг. Тэр дундаа сагсны пүүз бол заавал байх ёстой. Эрэгтэйчүүдийн спорт гутал нь жилд 10,4 тэрбум ам.долларын борлуулалт хийгддэг. Энэ нь дэлхий дээрх бүх гуталны 20 хувийг эзэлдэг гэсэн үг юм. Тийм учраас сонголт хийх нь тийм ч амаргүй байдаг. Ингээд танд 2017 оны шилдэг 10 сагсны пүүзийг танилцуулая.
Майкл Жорданий нэрийн Air Jordan цувралууд загварууд домог болсоор ирсэн.
Анх 1984 онд ирээдүйн одод зориулж Nike шинэ загварын пүүз гаргаж өгчээ. Үндэсний сагсан бөмөгт /NBA/ тоглогчид нэг өнгийн пүүз өмсөх ёстой гэсэн дүрэмтэй байсан ч Жордан бүх тоглолтондоо өмсөж торгуулиа төлөн тоглосоор байжээ.
1985 онд Nike компани Air Jordan брэндийг гаргаж алдарт Air Jordan I загварыг гаргаж байсан түүхтэй.
Түүнээс хойш одоо Air Jordan XXXI загвар гарч 2017 оны шилдэг пүүзнүүдийн нэг болоод байна. Уламжлалт хэв загвараа хадгалсан, орчин үеийн технологитой ашигласан, хөлд эвтэйхэн бөх бат болж чаджээ. Мөн түүхтэйгээ холбож "нисч" буй Jordan лого, "мишээж" буй Nike логоноос гадна улан дээрээ “BANNED” /хориглогдсон/ гэсэн бичигтэй.
2003 онд Nike ахлах сургуулийн сагсан бөмбөгийн тоглогчтой 90 сая ам.долларын гэрээг хийж дахин нэг түүх бүтээж байжээ.
Леброн Кливлэнд хотын багт орж олон мянган хөгжөөн дэмжигчидтэй, өөрийн нэрийн пүүзтэйгээ иржээ. Түүнээс хойш НБА-ийн аварга болж, шилдэг тоглогч хүртэж, олон ч загвар гаргажээ.
Nike LeBron XIV хамгийн сүүлийн загвар нь талбай дээр тоглоход хэзээ ч урам хугалахааргүй шилдэг загвар болж чаджээ.
Хөнгөхөн учраас самбарт үсрэхэд давуу тал болж, Flywire технологийн "амьсгалах" чадвартай, Hexagonal Zoom Air технологийн тав тухыг хангасан яах аргагүй 2017 оны хамгийн сайн сагсны пүүз болжээ.
Бүх оддын тоглогч Жэймс Харден спорт гуталны гэрээ их мөнгөөр хийсэн нь тийм ч шинэ зүйл байгаагүй. Гэхдээ 2015 онд 200 гаруй сая ам.доллараар Adidas-тай гэрээ хийж спортын ивээн тэтгэгчдийг алмайруулж байжээ.
Adidas Harden Vol. 1 загвар нь суперстарын анхны нэрийн пүүз болж байсан. 2017 оны шилдэг пүүзнүүдийн нэгээр зүй ёсоор тооцогдоно. Учир нь сонгодог, гоёмсог загвартай, Primeknit технолгитой, хөлд эвтэйхэн, бөмбөг залах болон хамгаалалтад хийхэд аль алинд нь давуу талтай байдаг.
Энэ хөнгөн жинтэй, тогтвор сайтай пүүз нь ямар нэгэн НБА-ийн тоглогчийн нэрээр явдаггүй. Гэхдээ сагс тоглоход маш тохиромжтой пүүз болж чадсан.
Under Armor брэнд нь сагсны тал дээр шинэ тоглогч. Гэхдээ тэд НБА-ийн аварга Стефен Карритай гэрээ хийж сагсны пүүз хийж эхэлсэн.
The UA Curry 3 Low нь 2017 оны хамгийн сайн сагсны пүүзнүүдийн нэг болж чаджээ.
Хөнгөхөн, загвар сайтай, өнгөний сонголт сайтай.
Nike АНУ-ын спортын гуталны зах зээлийн 93 хувийг эзэлдэг шалтгааны нэг нь Кэйри Ирвинг.
Тэрээр анх 2011 онд Кливеленд хотын багт нэгдсэнээс хойш Леброноос дутахгүй маш олон хөгжөөн дэмжигчидтэй болсон.
Жинхэнэ эрчүүдийн авхаалж самбаа, хурд, ур чадварыг шингээсэн Nike Kyrie 3 загвар нь 2017 оны хамгийн борлуулалттай пүүзний нэг юм. Flywire технолигтой, тогтвортой, уяан чанартай энэхүү пүүзний загварын жижиг хэсгүүдийг ээжийнхээ дурсгалд зориулжээ.
Nike НБА лигийн шилдэг тоглогчдыг дэмждэг нэг жишээ нь бүх оддын тоглогч, лигийн аварга Кевин Дуранттай гэрээ хийсэн байдаг. Zoom KD 9 Elite загвар нь мөн рэппер, бизнесмен Jay-Z-тэй ч холбоотой.
Jay-Z-ийн спорт менежментийн компани болох Roc Nation-той 30 сая ам.доллараар 10 жилийн баталгаат хугацааны гэрээ хийж Zoom KD 9 Elite загварыг бэлэн болгожээ. Хүчтэй газардалтыг бууруулах, хөлийн хөдөлгөөнтэй зохицох Zoom Air технологи, хөлд эвтэйхэн , агааржуулах Flyknit технологи гээд 2017 оны шилдэг пүүзний нэг яах аргагүй мөн. Мөн Дурантын гарын үсэгтэй байдаг түүний спортын карьерын замналын үйл явдлыг илэрхийлдэг байна.
Adidas 2013 онд Жилийн шилдэг шинэ тоглогч болсоных нь дараа Бүх оддын тоглогч Дамиан Лиллардтай гэрээ байгуулахад татгалзаагүй. Түүнээс хойш Лиллардын нэрийн пүүз нь хамгийн их борлуулалттай байсаар ирсэн.
2017 оны шилдэг пүүз D Lillard 2.0 загвар нь яг л оймс шиг загвартай байдгаараа өвөрмөц. Яг л оймстойгоо байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг үсрэхэд хөнгөхөн, хөлд эвтэйхэн, уян хатан байдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт