"National Geographic 2017 Travel Photographer of the Year" тэмцээний санал асуулгын хугацаа дуусч шилдэг зургуудыг шалгаруулжээ.
Шүүгчид 15 мянга гаруй зургуудаас "байгаль, хүмүүс, хот" гэсэн гурван ангилалд ялган байр эзлүүлсэн байна.
Байр эзэлсэн зургийн эзэн нэг, хоёр, гуравдугаар байр нь тус бүр $2,500, $750, $500-ийн мөнгөн шагнал авахаас гадна Galápagos Archipelago , National Geographic Expeditions-тэй аялах эрхээр шагнуулж байгаа юм.
Зурагчин: SERGIO TAPIRO VELASCO
Мексикийн Колада галт уулын нурангийн хүчтэй дэлбэрэлтийн зургийг 2015 оны 12-р сарын 13-нд авчээ. Би Комала тосгонд явж байхдаа галт уул оргилж үүл үүсгэсэн байхыг хараад зургаа дарж эхэлсэн. Энэ бол миний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа хэмээн зурагчин ярьжээ.
Зурагчин: Y. TAKAFUJI
Тамба тосгоны нутгийн иргэдийн барьсан шат ба гэрэлт цохнууд. Бурхны ойн зуны орой.
Зурагчин: CLANE GESSEL
Аав бид хоёр энэ жил Патагонад очиж, ямар нэгэн зүйлийг харахыг хүссэн. Машинаар урт удаан арван цаг шороон замаар явсаны дараа дараа гантиг чулуун агуйд хүрсэн. явахдаа бид эцсийн эцэст гантигийн агуйнууд дээр ирэв. Бид яаран завь хөлсөлж ойртож энэхүү нарийн ширхэгтэй цэнхэр туяаг авахад тохиромжтой гэрэл тусахыг хүлээсэн юм. Бидний хүчийн чармайлт талаар өнгөрөөгүй шүү.
Зурагчин: KAJAN MADRASMAIL
Бангкок хотод шөнө болжээ. Солонгын өнгөтэй захын амьдрал эхэлж байна.
Зурагчин: RODNEY BURSIEL
Фижи арлын Таваруад аялаж байхдаа мэргэжлийн гулгагч Донавон Франкенертерт зургийг дарсан. Энгийн давалгаанд гулгагчдын зурагнаас арай өөр өнцгөөс дарахыг хичээсэн.
Зурагчин: MISHA DE-STROYEV
Норвегийн Лофотоны арал дээр байрлах хөлбөмбөгийн талбай нь Европдоо хамгийн гайхалтайд тооцогддог. Хүйтэн бороотой хэдэн өдөр үргэлжилсний дараа тэнгэр цэлмэж би дроноо хөөргөхөд тохиромжтой болсон. Зургийг 120 метрийн өндөрөөс авсан.
Зурагчин: JULIUS Y
Рембрандтын бүтээлийн өмнө зогсох олон хүн. Би энэ зургаа анх хараад зурган дээрх хүмүүс бас тэдний өөдөөс ажиглаж байгаа мэт байгааг хараад инээд хүрч байсан. Би хүмүүсийг холдохоос өмнө хоёр зураг дарж амжсан юм. Нэг нь фокус алдагдсан байсан ч энэ зураг төгс болж чадсан.
Зурагчин: HYMAKAR VALLURI
Шувууны диваажин гэгддэг Эквадорын ойд Buff-tailed coronet шувуу идэж байна.
Зурагчин: F. DILEK UYAR
Туркийн Коногя хотын нэгэн түүхэн барилгын дотогш хүрэх гэрлийн цацраг туяанд бүжиглэх байна. Энэхүү ёслол нь үнэн хүний оюун ухааны ба хайр үргэлж хувьсан өөрчлөгддөг болохыг харуулдаг. Жишээ нь дэлхий тэнхлэгээрээ эргэж түүн дээрх атомууд оршин тогтнох үндэс болдог.
Зурагчин: REYNOLD DEWANTARA
Индонезийн Зүүн Жавад байдаг жижигхэн боловч идэвхитэй Бромо уул. 2016 оны 1-р сарын 17-нд газар хөдлөлтийн улмаас идэвхжил нэмэгдэхээр байлаа. Энэ зургийн ойролцоох орон нутгийн зочид буудлын хашаанаас авсан. Галт уулын дэлбэрэлтээс үүсэх үнс нурам яг л утаа шиг харагдаж байлаа. Энэ зураг нь миний хувьд маш чухал Бромо уулын тод гарсан ховор зургуудын нэг гэж бодож байна.
Зурагчин: MOIN AHMED
Бороотой өглөө Бангладешийн Жазиппур дахь Тонги Төмөр замын буудал дээр дарсан зураг. Би гэнэт бүдэгхэн цонхны цаанаас нэгэн сонин харц ширтэж байхыг хараад зургийг нь дарсан. Борооноос хамгаалсан хар шүхэр харц хоёр нийлээд мөрөөдлийн мөчийг бүрдүүлсэн.
Зурагчин: NORBERT FRITZ
Штутгартын хотын үеийн интерьертэй ном санг байгалийн гэрэлд харагдах байдал. Цагаан шал, задгай талбай, том цонх энэ бүхэн нийлээд танд мэдлэгээ дээшлүүлэх өвөрмөц орчинг бүрдүүлж өгдөг.
Зурагчин: TARUN SINHA
Коста Рика дахь Тарколис голын америк матарнууд. Хөтөч голын эрэг дээр 30-40 матар байгаа гэж хэлэхэд тоголж байгаа байлгүй дээ гэж бодож байлаа. Нарийхан гүүрээр гарч явахад үнэхээр хэсэг матартай таарч тэдний усан дотор болон гадна байгаа өнгөний ялгааг гаргахын тулд энэхүү зургийг дарсан юм.
Зурагчин: HIROMI KANO
Японы Кабуруинума нуурын мандлыг шүргэн нисэх хүн шувууд. Японд олон тооны нуур ширгэсэний улмаас энэ бүс нутаг нь шувуудын хувьд өвөлжих сүүлийн диваажин болоод байгаа. Би тэдний далавчаа дэвэх хүч, дэгжин байдлыг авахын тулд хөшигний хурдаа тааруулж энэ зругийг дарсан.
Зурагчин: SHANE GROSS
Кубын өмнөд хэсэгт орших далайн чанад дахь Хатан хааны цэцэрлэг далайн эрэг нь 1960 оноос хойш тусгай хамгаалалтанд орсон. Карибын тэнгэсийн энэ хэсэгт загас яг л мөлхөгч амьтад шиг элбэг байдаг. Ийм том тусгай хамгаалалттай газар байдаг нь далайн амьтдыг аврахад тустай байгаа нь сайшаалтай. Би энэ зургийг авахын тулд аварга загас хамгийн элбэг байдаг газар камераа суурилуулж аварга загас миний камерыг унагахыг оролдож байх зуур авсан юм.
Зурагчин: ANDRZEJ BOCHENSKI
Арабын Нэгдсэн Эмират улсын Ал Айн элсэн цөлд баригдсан байшингууд.
Зурагчин: TETSUYA HASHIMOTO
Энэ орон сууц руу манай ажлаас 20 минут машинаар явж хүрдэг. Гифү дахь уйтгартай барилгуудын дунд орчин үеийн загвараараа ялгарч харагддаг. Удаан хугацааны турш би төгс зураг дарж чадахгүй яваад байлаа. Харин улаан хувцастай эмэгтэй орж ирсэнээр энэ зургийг агуулгыг тэр чигээр нь өөрчилж чадсан юм. Түүнгүйгээр би энэ зургийг дарж чадахгүй байлаа.
Зурагчин: JOBIT GEORGE
Хөх тэнгэрийн дор үндэсний хувцасаа өмссөн аав хүү хоёр. Исламийн шашны Рамадан сарын үеэр. Энэ зурагт хоёр үеийн хоорондын холбоог харуулж байна.
Зурагчин: MD TANVEER HASSAN ROHAN
Бангладешийн Далесвари голын сав газар дарагдсан зураг. Эндээс хүмүүс элс зөөж голын ойролцоо асгадаг.
Зурагчин: MICHAEL DEAN MORGAN
Үзэсгэлэнт арал Бали дахь нутгйин иргэдийн хэлж "Ээж сүм" гэж нэрлэдэг Бесаких сүм нь мянга гаруй жилийн настай. Агунг ууланд байрлах энэ сүм нь Хинди шашны гурвал: Шива, Брахма, Вишну хэсгээс бүрддэг. Хинду шашны лам нар энд мөргөлчдөд адис хүртээдэг.
Зурагчин: ANDY YEUNG
Хонг Конгийн шигүү баригдсан барилгуудтай Whampoa Garden-ийг дээрээс нь харвал. Би алдар Kowloon Walled City /Кавлон Ханан Хот/-оос санаа авч зургаа дарсан. Дэлхийн хамгийн шигүү барилгатай орчинд тооцогдож байсан тэр газрыг 30 жилийн өмнө нураасан. Кавлон Ханан Хот нурсан ч гэсэн энэхүү дүр зураг түүнийг санагдуулам харагдаж байна.