ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдээ цэцэрлэгт хэрхэн бэлтгэх вэ?

    Хүүхдээ нийгэмшүүл

    Хүүхдийг гадуур дагуулж явах, аливаа арга хэмжээнд оруулах зэргээр өөрийнх нь үеийн хүүхдүүдтэй болон өөр насны хүмүүстэй өдөр тутмын нийгмийн харилцаанд оруулж байх нь нийгэмд байр сууриа олж эргэн тойрны хүмүүстэй эв найртай нөхөрлөхөд тусалдаг. Жишээ нь кино театрт кино үзүүлэхдээ үйлчилгээний ажилтантай эелдгээр харьцахыг зөвлөж өөрөөр нь үзэх киног нь сонгуулаарай.

    Өөрийгөө танин мэдэхэд нь тусал

    Хүүхэд нэр, нас, дуртай хоол, харшилтай зүйлс зэрэг өөрийн тухай мэдээллийг мэдэж байх нь хүүхдийн сэтгэн бодох чадварт эерэгээр нөлөөлдөг. Жишээ нь хүүхдийнхээ дуртай дуу, кино, амьтан зэргийн талаар ярих нь таниас бусад хүмүүстэй энгийн харилцан яриа үүсгэхэд тус болно.

    Өргөн цар хүрээтэй сэтгэхэд нь тусал

    Хүүхдэд өдөр тутамд нь хэрэглэгддэг өнгө, тоо, дүрс зэргийг заах нь хүүхэд өөрийгөө илэрхийлэхэд тустай. Би бол хувь хүн гэсэн үзлийг хэвшүүлснээр хүүхэд аливаа ятгалга, бусдын худал үг зэрэгт амархан автахааргүй өөрийн гэсэн үзэл бодолтой хүн болно. Жишээ нь торонд байгаа хүнсний зүйлсийг тоолуулах, өөр юу юу дутуу байгаа зэргийг тоолуулах нь ой ухааныг хөгжүүлэхэд тустай.

    Авхаалжтай болго

    Гарын ур дүй шаардсан ажил хийлгэх нь хүүхдийг авхаалжтай болгоно. Гэрийн ажилд туслуулах, шохой, дээс зэргээр тоглуулах нь хүүхдийг чөлөөтэй сэтгэхэд нь тустайгаас гадна ажлаас хойш суухгүй авхаалж самбаатай хүн болон хүмүүжихэд нь нөлөөлнө.

    Баялаг үгийн сантай болго

    Хэл ярианы чадвар бол хүүхдийн нэн түрүүнд эзэмших ёстой чадваруудын нэг юм. Ном, сонин, зар, телевизийн мэдээ зэргийг хүүхэдтэйгээ хамт унших нь хүүхдийг үгсийн санг нэмэгдүүлнэ. Мөн танин мэдэхүйн агуулгатай нэвтрүүлгүүд үзүүлж байх нь чухал юм.

    Цэцэрлэгийн байр байшинд дасга

    Цэцэрлэг сургууль бол хүүхдүүд хамтдаа цагийг зөв өнгөрөөдөг газар юм гэдэг ойлголтыг төрүүлэхийн тулд хүүхдээ цэцэрлэг сургуулиар авч яваарай. Мөн хүүхдэд цэцэрлэгт хүүхдүүд сурч боловсрох ёстойг харуулах нь цэцэрлэг бол цэцэрлэг, гэр бол гэр гэсэн ойлголтыг төрүүлж үүргээ ухамсарлахад нь тустай. Жишээ нь би 2 настай охиноо үе үе кино үзэх үедээ Гэгээнтэн кино театрын хүүхэд харах төвд үлдээдэг. Миний охин тэнд Монтессори системээр дан ганц тоглох биш мөн оюун ухаанаа хөгжүүлж, олон юм сурч байна. Монтессори нь тусгайлан бэлтгэсэн орчинд хүүхдийн хүсэл сонирхлын дагуу тэдний IQ, танин мэдэхүй ба бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт юм. Монтессори зөвхөн сургалтын үйл ажиллагаа биш бөгөөд хүүхэд хэрэв хүсвэл тусгайлан бэлтгэсэн тэрхүү орчинд чөлөөтэй тоглож наадаж болдог онцлогтой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй