Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хүрээнд 2017 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 26-ны өдөр хүртэл Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болон дүүргүүдээс 18,870 ахмад настан, 10,903 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийт 29,773 иргэнд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих смарт картыг олгоод байна.
Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор "Улаанбаатар смарт карт" ХХК-тай хамтран нийгмийн зорилтот бүлгийн 20,000 иргэнд смарт картыг үнэ төлбөргүй олголоо.
НЗД-ын 2017 оны А/479 дүгээр захирамжийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар, Энэрэл эмнэлэг, Наркологийн клиник эмнэлэг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдөр хүртэл нийслэлийн төвийн 6 дүүрэгт хог түүж амьдардаг, гэр оронгүй тэнэмэл амьдралтай 223 иргэдийг бүртгэлжүүлэн, усанд оруулж, хувцаслан, эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулан ажилласан байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт