ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Вируст хепатитын тархалтыг зогсооё” өдөрлөгөөр 500 гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзэж, оношлов

    “Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээрээ жил бүрийн 7 дугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран “Вирүст хепатитын тархалтыг зогсооё” уриан дор тэмдэглэлээ.

    Өнөөдөр тохиож буй Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Ялалтын талбайд “Вируст хепатитын тархалтыг зогсооё” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран иргэдэд үнэ төлбөргүй дотор ЭХО, хоол боловсруулах эрхтэн, элэгний В,С вирүсийн хурдавчилсан оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, шүдний нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгөх, амин үзүүлэлт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, зөв хооллолтын зөвлөгөө өгөх зэрэг  өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг 500 гаруй иргэнд хийлээ.

    Манай орон 100 000 хүн амд ноогдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас 8 дахин их буйг илтгэдэг. 2016 онд бүртгэгдсэн элэгний хорт хавдар нийт хорт хавдрын 39.1 хувийг эзэлдэг. Одоогийн байдлаар манай улсад нийт 400 мянган хүн вирүсийн халдвартай. Үүнээс

    • В вирүс -80.000 хүн
    • В, Д вирүс – 120.000 хүн
    • С вирүс -200.000 хүн байна.

    2017 онд 40-65 насны нийт хүмүүсийг илрүүлэг үзлэгт хамруулах ба нийт хамрагдах хүний тоо нь 545 316 хүн байгаа бөгөөд үүнээс 2017 оны 7 сарын 6-ны өдрийн байдлаар 37.9 хувь нь үзлэг шинжилгээнд хамрагдаад байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй