ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хувиар хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө

    Малчин, хувиар хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхлэнэ. Хуульд зааснаар 15-60 насны иргэдийг хамруулна. 1995-2018 онд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан үеийг хамруулж байгаа. Ингэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэхээр заажээ.

    Гэхдээ ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй юм байна. Мөн өөр ажил эрхэлж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй аж.

    Малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэд харъяа сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст гаргана. Мөн цахим үнэмлэхний хуулбар, оршин суугаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт. Хэрэв аж ахуй нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг эх хувиар нь авчирах аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй