ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Усыг хэзээ хэрхэн уух вэ?

    Өглөө болгон сэрэнгүүтээ ус уух нь эрүүл мэндэд тустай гэдэг нь олон судалгаагаар батлагдсан. Японы эрүүл мэндийн нийгэмлэгээс нэгэн эмчилгээ явуулсан нь гайхалтай үр дүнд хүрчээ. Тус эмчилгээ бол өглөө босонгуутаа дөрвөн стакан ус ууснаар ужиг хууч өвчин төдийгүй орчин үед шинээр үүсэж байгаа өвчин нь хүртэл 100 хувь илааширч эдгэж буйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталжээ.

    Үүнд: толгой өвдөх, үе мөчний үрэвсэл буюу хуян, зүрхний цохилт түргэсэх, татаж унах, таргалалт, бронхит, багтраа, менингит, бөөр, шээсний сувгийн өвчлөл, ходоодны үрэвсэл, гастрит, суулгах, өтгөн хаталт, чихрийн шижин, сүрьеэ, хорт хавдар, хэвлийн хөндийн өвчлөлүүд, сарын тэмдгийн хэм алдагдах, чих хамар хоолойн өвчлөлүүд амжилттай эмчлэгджээ.

    1. Өглөө босонгуутаа шүдээ угаахаасаа өмнө өлөн элгэн дээрээ шүүсэн цэвэр ус дөрвөн стаканыг уу.
    2. Ус ууснаас хойш 45 минут юу ч битгий уу, юу ч битгий ид.
    3. 45 минутын дараа та өглөөний цайгаа хэвийн ууж идэж болно.
    4. Өглөөний цайгаа уусны дараа хоёр цагийн турш юу ч идэж, ууж болохгүй.
    5. Өглөөдөө дөрвөн аяга ус уух боломжгүй, архаг өвчтэй эсвэл өндөр настай хүмүүс бага багаар эхлээд уух усныхаа хэмжээг аажмаар дөрвөн аяга хүртэл нэмж болно.
    6. Та ингэж өглөө бүр тодорхой хугацаагаар энэ дэглэмийг сахиж чадвал өвчнөөсөө салж, эрүүл сайхан амьдарч чадна гэж Японы эрдэмтэд зөвлөж байна.

    Үүнд:
    1. Хэрэв таны даралт тань ихэсдэг бол 30 хоног тасралтүй энэ aргыг хэрэглээрэй
    2. Ходоодны өвчтэй бол 10 хоног.
    3. Чихрийн шижинтэй бол 3 хоног.
    4. Өтгөн хаталттай бол 10 хоног.
    5. Хавдартай бол 180 хоног.
    6. Сүрьеэтэй бол 90 хоног.
    7. Үе мөчний өвчтэй хүн эхний долоо хоногт ердөө гурав хоног уух ба хоёр дахь долоо хоногоос өдөр бүр энэ аргыг хэрэглээд усаа уугаарай.
    Цэвэр ус нь биед орсон бүх хоол хүнсийг задалж илүүдэл хаягдлыг тууж гаргаж, гэдэс дотрыг цэвэрлэдэг давуу талтай. Иймээс цэвэр усыг байнга хэрэглэж заншаарай.

    Гэрийн нөхцөлд ус цэвэршүүлэх энгийн аргууд:

    1. Ус шүүх энгийн арга /булингартай усыг цэвэр, нарийн ширхэгтэй самбай даавуу хэрэглэн шүүж усан дах шавьж, хорхой, хөвж буй хатуу зүйлийг зайлуулж авах/
    2. Буцалгах арга /усыг буцалгахад өвчин үүсгэгч бүх нянгууд үхдэг/
    3. Нараар ус цэвэршүүлэх /усыг шилэн саванд хийж таглан үд дундын наранд байлгахад түүнд агуулагдаж буй өвчин үүсгэгч ихэнхи нянгууд бүрэн устдаг/

    Эх сурвалж: Humansarefree.com

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй