ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Кино театрт хэрхэн үнсэлцэх вэ?

    Үнсэлцэх орчинг бүрдүүлэх киног сонго

    Сэтгэл гижигдэж, биеийн үс босгох кино таньд болон таны болзоот хүнд үнсэлцэх сэдлийг төрүүлэхэд тус болно. Романтик кино эсвэл “PG-13” ангиллын киног сонгохыг зөвлөж байна. Кино театрт гарч эхлээд дор хаяж 2 долоо хоног болсон кино сонговол үзэх хүний тоо бага байдаг тул таатай орчин бүрдэхэд нөлөөлнө.

    Суух газраа төлөвлө

    Аль болох кино театрын заалны хойд хэсэгт суух нь хүмүүсийн анхаарлыг татахгүйгээр үнсэлцэх боломжоор хангана. Дэлгэц болон дүрсний нягтрал сайтай кино театрыг сонгохыг зөвлөж байна. Энэ тохиолдолд хувийн орон зайгаа хадгалангаа киногоо амтархан үзэх боломжтой болно.  Мөн хаана ч суусан киноны үг сайн сонсогддог болон байрлалаас шалтгаалж дэлгэцрүү харах өнцөг өөрчлөгддөггүй байвал сайн. Миний хувьд Гэгээнтэн кино театрыг өөрийн сонголт болгож байна.

    Чихэнд нь шивнэ

    Хэрвээ “sound” сайтай кино театрт орвол та яах аргагүй чих чихэндээ шивнэж ярих шаардлагатай болно. Үсийг нь арагш болгож чихэнд нь зөөлөн хүрээд халуун амьсгалаараа аажуухан шивнээрэй. Кино театруудын хувьд 3 S буюу “Sound, Screen, Seat” сайн байх ёстой гэсэн стандарт байдаг бөгөөд миний хувьд Гэгээнтэн кино театр энэ гурван үзүүлэлтийг маш сайн хангасан гэж боддог юм.

    Суудлынхаа дунд зай бүү гарга

    Уух юм болон попкорн тавих мөн гараа амраах зориулалттай 2 сандлын хоорондох тусгаарлагчийг битгий буулгаарай. Ингэснээр та 2ын хооронд зай бага гарч халуун биесдээ хүрэлцэн суух боломж гарна гэдгийг бодолцож үзээрэй.

    Хэмжээ багатай амттан сонго

    Овор ихтэй попкорн юмуу уух юм авсан тохиолдолд үнсэлцэхэд унагаах юмуу асгах аюултай учир аль болох жижиг савалгаатай бүтээгдэхүүнүүдийг сонгоорой.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй