Францын Вэсөүл хотод жил бүр зохион байгуулдаг олон улсын кино наадамд ирэх жил Монголын киног үзүүлэх боломжтой болжээ. Тодруулбал, Монголд кино урлаг үүссэн цагаас өнөөг хүртэлх 15 шилдэг киног эл наадмын үеэр үзүүлж, Монголын зан заншил, соёлыг сурталчлах гэнэ. Монголын кино уран бүтээлчдийг эл наадамд оролцуулах зөвшөөрлийг найруулагч Д.Бямбасүрэн авч чадсан аж. Найруулагч Д.Бямбасүрэн 2005 онд “Ингэн нулимс” киногоороо “Оскар”-ын гадаад хэл дээрх шилдэг кино номинацад нэр дэвшин, өрсөлдөж байсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт