ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зуны бүгчим өдөр хэрхэн амьд үлдэх вэ?

    Халуун юм уу

    Тиймээ, энэ бол наргиа биш юм шүү. Дэлхийн хамгийн халуун газруудад оршдог улс орнууд цайны соёлоороо алдартай байдаг билээ. 2012 онд “University of Sydney”-ын профессор Dr.Ollie Jay халуун уух юм биеийн дулааныг хэрхэн буулгадаг талаар судалгаа явуулсан бөгөөд халуун уух юм уусан хүмүүсийн  биеийн хэм хүйтэн уух юм уусан хүмүүсийн биеийн халуунтай харьцуулахад илт багассан хариу гарсан байна. Тиймээс таньд уух юмаа мөсгүй уухыг зөвлөж байна.

    Кино театрт нуугд

    Агааржуулалтын систем суурилуулсан анхны газруудын нэг нь кино театрууд байсан бөгөөд 1925 онд АНУ-ын “New York” хотын нэгэн кино театрт хамгийн анх байршуулахад халуунд байх газраа олж ядсан үзэгчдийн цуваа тасрахаа больжээ.  Үүнээс 92 жил өнгөрсөн хэдий ч кино театрууд хамгийн сэрүүн газар хэвээр үлдсэн бөгөөд кино театруудын барилгуудыг сайн агааржуулалтын системтэй барьдаг стандарт тогтсон байна. Миний хувьд Гэгээнтэн кино теарт Сүүлийн үеийн бүх киног үзэнгээ зуны бүгчим өдрийг сэрүүцүүлж өнгөрөөж байна.

    Усанд шумба

    Аль нэг бассейнд очиж сэлэх ч юмуу голын эрэгрүү явах нь зуны бүгчим өдрийг давахад тус болно. Гэхдээ хэт гүнзгий усанд сэлэхээс болгоомжлоорой. Усанд сэлэх нь сэрүүцүүлдэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл учраас  Их Британи улсад халуун өдрүүдээр олон хүн гол усрүү зүглэж зарим нэг нь амь насаа эрсдэлд оруулсан мэдээ үе үе сонсогддог. Бассейны хувьд бага насны хүүхэд авч явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

    Халуун ногоотой хоол ид

    Солиотой сонсогдож байгаа хэдий ч халуунд халуун ногоотой хоол идэх нь биеийн температурыг амархан буулгадаг байна. Дэлхийн хамгийн халуун цэгүүдэд оршдог улс орнууд хамгийн халуун ногоо ихтэй хоол иддэг билээ. Японы “Ajisen Ramen” ресторан дэлхийн хамгийн халуун газруудад олон салбартай бөгөөд халуун ногоотой раменуудаараа алдартай билээ. Гэгээнтэн Энтертайнмент төвд очин таны аманд галт уул мэт оргилсон мэдрэмж төрүүлэх "Volcano Ramen" буюу хамгийн борлуулалт ихтэй рамены нэг "Галт Уул Рамен"-ыг идэж халууныг халуунаар дарахыг зөвлөж байна.

     

     

     

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй