Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж улсын арслан болсон Хорих 405 дугаар ангийн тамирчин, хошууч Ц.Содномдоржид “дэд хурандаа” цол олголоо. Түүнчлэн
- “Сүлд” биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч, дэд хурандаа Ц.Шийрэвт “хурандаа”
- “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ахмад Т.Баасанхүүд “хошууч”
- “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дарга, ахлах дэслэгч А.Даваанямд “ахмад”
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШГА-Хорих 413 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Н.Жаргалбаярт “ахмад”
- Хорих 439 дүгээр ангийн тамирчин, ахлах ахлагч Б.Серикт “дэслэгч”
- Дорнод аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ахлах дэслэгч О.Баярбаатар, Ховд аймаг дахь ШГА-Хорих 457 дугаар ангийн дарга, ахлах дэслэгч Б.Төмөр-Очир нарыг “ахмад” цолоор тус тус шагнаж урамшууллаа.