Хятадын Шэнжээний гаалийн байцаагч нар 40 паунд жинтэй Iphone гар утас болон тансаг зэрэглэлийн “Tissot” брэндийн цаг биедээ нууж, хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан эмэгтэйг илрүүлэн саатуулжээ. Эмэгтэй биедээ 102 Iphone гар утас, 15 “Tissot” брэндийн цаг ороон нууж, Гонконгоос хууль бусаар хил давуулахыг оролдсон байна. Энэ нь Шэнжээний гаалиар хууль бусаар давуулахыг завдсан хамгийн их хэмжээний Iphone утас бөгөөд голдуу "Apple"-ийн Iphone6, Iphone 6s загварын гар утсууд байсан аж.
Тус эмэгтэйн гадаад байдал гаалийн ажилтнуудын анхаарлыг татжээ. Дулаан цагт хэтэрхий их зузаалсан, цээж нь түнтийсэн харагдсан байна. Гаалийн ажилтнууд урьдчилсан үзлэг хийснийхээ дараа металл илрүүлэгчээр дамжин гарахыг хүссэнээр хэрэг илэрчээ. Хууль бусаар их хэмжээний гар утас, бугуйн цаг хилээр гаргахыг завдсан эмэгтэйд гурав хүртэл жилийн ял оноож магадгүй гэнэ.
Эх сурвалж:Business Insider
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт