ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Виктория Секретийн сахиусан тэнгэр Миранда Кэррийн тансаг хуримын даашинз

    Виктория Секретийн супер модель Миранда Кэрр, Snapchat компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Эван Спигель нар өнгөрөгч тавдугаар сард хуримаа хийжээ. Хосууд Лос-Анжелесын зах хэсэгт орших өөрсдийн гэртээ цомхон хуримласан ба хуримд эцэг эх, найз нөхөд гээд 45 хүн л оролцсон аж. Мөн тэд зураг авах, нийтлэхгүй байхыг зочдоос хүссэн байна.

    Миранда саяхан Vogue сэтгүүлд ярилцлага өгч хуримын даашинзныхаа зургийг өөрийн фэйсбүүк хуудсанд тавьж олон нийтэд ил болголоо. Миранда Кэрр хуримын өдрөө Dior Haute Couture брендийн тусгайлан оёсон тансаг цагаан даашинз өмссөн байна. 

    Тэрээр хуримынхаа тухайд "Би сүй тавьсанаасаа хойш хуримын даашинзаа ямар байх талаар мөрөөдөж бодож эхэлсэн. Миний төсөөлөлд Монакогийн гүнж Грейс Келлигийн хуримандаа өмссөн даашинз байсан. Миний мөрөөдөл биелсэн" хэмээн ярьжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй