ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Винни Пухыг Хятадын интернэтэд хориглов

    Хүүхэлдэйн киноны баатар Винни Пухын зураг, нэрийг Хятадын интернэт ертөнцөд хориглодог болсон тухай саяхан мэдээлж эхэллээ. Эрх баригчид ямар нэг тайлбар хийгээгүй ч уг бамбаруушийг Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй адилтган харьцуулдаг нь үүнд нөлөөлсөн байх хэмээн сэжиглэж байгаа ажээ. Өчигдрийн байдлаар тус улсын Вэйбо сүлжээнд Винни Пухын зургийг оруулж болж байсан ч нэрийг нь ханзаар бичихэд алдаа өгч байгаа гэнэ. Мөн WeChat сүлжээний стикерийн сангаас алдарт бамбаруушын зурагтай стикер хасагдсан байна.

    Анх 2013 онд Ши Жиньпинийг АНУ-д айлчилж, Барак Обаматай уулзах үеийн зургийг нь олон нийт, хэвлэлүүд Винни Пухтай жишиж харьцуулсан байдаг.

    Дараа нь 2014 онд Ши дарга Японы ерөнхий сайд Шинзо Абэтай дурамжхан гар барьж байгаа зургийг мөн адилтгаж байжээ.

    Сүүлд 2015 онд Ши Жиньпиний цэргийн парадыг командлан машинтай яваа гэрэл зургийг зарим хэвлэлүүд мөн Винни Пухтай адилтгаж байжээ.Ирэх намар болох намын их хурлаар Ши Жиньпин өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр бэлдэж байгаа нь үүнд илүү эмзэг хандахад нөлөөлсөн бололтой.

    Эх сурвалж: Japan Times

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй