ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сайхан харагдах энгийн аргууд

    1. Та эрт хөгшрөхөөс сэргийлэхийг хүсвэл лууван ид, эсвэл луувангийн шүүс уу.

    2. Сармис хэрэглэхэд эд эс шинэчлэгдэн, үрчлээ суухаас сэргийлдэг. Улаан лиш цэцэг зажилвал аманд үлдэх эвгүй үнэр арилна.

    3. Өдөрт 2-3 цайны халбага улаан буудай идэх нь батганаасаа салах үр дүнтэй арга юм.

    4. Гялалзсан үстэй байхыг хүсвэл сүүнд 2 өндөг хольж үсэндээ түрхэж хэсэг байлгаад, сайн зайлж угаа.

    5. Эрдэс давстай (рашаан) усаар арьсандаа иллэг хийвэл бие амарч сэргэдэг.

    6. Дэргүй унтах нь хүзүү хөших, бадайрахаас сэргийлэхээс гадна давхар эрүүг арилгахад тустай.

    7. Хатуу, зузаан, цагаан толбогүй хумстай болохыг хүсвэл чидун жимсний тос, нимбэгний шүүс хийсэн бүлээн усанд гараа хэсэг дүр.

    8. Лууван чанаад нухаж, зөгийн балтай холиод нүүрэндээ түрх. Арьс залуужин, төлждөг.

    9. Тараг, жүржийн шүүс холиод нүүрэндээ маск тавь. Нүүр тань цэвэрхэн болохоос гадна амрах болно.

    10. Та батгатай бол цэцгэн байцааны навчийг чидуны тостой хольж, миксерт нухаад батгатай газраа түрх.10 минут байлгасны дараа бүлээн усаар зайлж угаа.

    11. Таны шүд шарлаж, толбо тогтоод байгаа бол нимбэгний хальсны үйрмэгийг, давстай усанд хийгээд өдөрт нэг удаа шүдэндээ түрх, мөн гүзээлзгэнэ их идэж байгаарай.

    12. Төмс зүсч эсвэл үрээд самбай даавуунд боогоод нүдэн дээрээ 15-20 минут байлгавал нүдний эргэн тойрон дахь үрчлээс алга болно.

    13. Нүүрээ угаасны дараа мөсөөр арчвал нүх сүвийг хаадаг. Дараа нь та чийгшүүлэгчээ түрхээрэй.

    14. Шампуниа алимны шүүстэй хольж хэрэглэвэл үс хагтуулдаггүйгээс гадна үсийг гялалзсан өнгөтэй болгодог.

    15. Та тослог арьстай бол алим нухаж, зөгийн балтай холиод нүүрэндээ түрхэх нь арьсанд сайн.

    16. Таны үс хуурай, хугарамхай бол сүүнд нэг өндөг хольж хөөсөртөл нь хутган хуйхандаа түрх. Таван минутын дараа сайн зайлж угаарай.

    17. Өрөөний дулаантай усаар гар нүүрээ угааж байгаарай. Өвөл гар нүүрээ хүйтэн усаар угаах нь зохимжтой.

    18. Та эрүүл буйлтай, цагаан шүдтэй байхыг хүсч байвал шүдээ угаахын өмнө сойзондоо давс үр.

    19. Урьдаас нарийн зүсч бэлтгэн, хөргөгчинд хийсэн өргөст хэмхийг нүдэн дээрээ тавих нь нүдийг амраадаг.

    20. Амархан хугардаг хумсаа хатуу болгохын тулд лавандын тос түрхээрэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй