Нийслэлийн худалдааны төвүүд, “Нарантуул”, “Хүчит шонхор” зэрэг томоохон захууд өнөөдрөөс ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Тухайлбал, Нарантуул худалдааны төв энэ сарын 11-нээс 16-ныг дуустал амраад 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа юм. Харин "Хархорин" худалдааны төв энэ сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн байна.
"Барс" 1, 2 худалдааны төв энэ сарын 15-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бол "Хүчит шонхор" худалдааны төв өнөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ. Харин "Да хүрээ" техникийн зах маргаашаас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт