Кыргызстаны нийслэл Бишкек хотноо Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай улсаас залуучуудын ангилалд эрэгтэй 10, эмэгтэй 3 бөх зодоглож нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа зургадугаар байр эзэллээ. Тухайлбал, тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн -100 кг-д ОУХМ О.Хангал алтан медаль хүртлээ. Тэрбээр тэгштгэлд Японы Кайки Ямашитаг нэмэлт цагт цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөө Тайваний Лин Чан Кенийг 2:38 минутад иппон буулгасан байна. Улмаар хагас шигшээд Узбекистаны Артём Багдасаровыг 2:30 минутад хоёр вазаригаар давамгайлж яваад цэвэр ялжээ. Аваргын төлөөх барилдаанд Тажикстаны Тэмүр Рахимовыг 3 вазари үнэлгээ аван тивийн аварга боллоо. Тэрбээр Японы "Итай" сургуулийн оюутан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт