ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ж.Мөнхбат: 1-7 сарын хүүхдийн мөнгийг өнөөдөр шилжүүлж дуусгана

    Засгийн газрын шийдвэрээр хүүхдийн мөнгө буюу 20 мянган төгрөгийн тэтгэмжийг 403 мянган хүүхдэд нөхөн олгохоор болсон. Ингэхдээ энэ оны 1-7 сарын мөнгийг олгох бөгөөд үүнд зарцуулагдах 48.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн аж. Энэ мөнгө өнөөдөр 17.00 цаг гэхэд иргэдийн дансанд шилжиж дуусах юм байна. Олон хүний мөнгө шилжиж байгаа учраас бага зэргийн хугацаа алдаж байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэллээ.

    Харин хүүхдийн мөнгөө авч байгаа иргэдийн долдугаар сарын мөнгө болох 18.7 тэрбум төгрөгийг өнөөдөр 14.00 цагаас шилжүүлэх бөгөөд өнөөдрийн дотор бүх мөнгө шилжиж дуусна гэв.

    Мөн шинээр төрсөн хүүхдийн мөнгийг авахын тулд өөрт ойр байгаа дурын банкинд өргөдөл өгч, данс нээлгэн авах боломжтой аж: Нэн яаралтай маргааш өглөөнөөс өмнө дансаа нээлгэх хэрэгтэй юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй