Долдугаар сарын 7-ны өдөр буюу маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болох юм. Харин энэ өдөр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог 249 -ээр нэмэгдүүлсэн байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эхлэх цагийн хуваарийн эх авалтыг өглөө 08:00 цаг байсныг 06:30, оройн буултын цагийг 23:00 цаг хүртэл өөрчлөлт оруулан нийтийн тээврийн үйлчилгээг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний туслах таван чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 21 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, дунд багтаамжийн, бага багтаамжийн 12 тээврийн хэрэгсэл.
Нийтийн тээврийн үйлчилгээний зуслангийн гурван чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд таван тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, Үүнд: Их багтаамжийн таван автобус.
Шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд оройн 22:30-аас шөнийн 01:30 цагийн хооронд арван тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Их багтаамжийн зургаан автобус, дөрвөн троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт