ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С.Гантогоо Солонгос, Монголын аялал жуучлалын “Элч дуучин” болов

    БНСУ-ын аялал жуулчлалын “Korea tourism organization” төрийн өмчит корпорацийн салбар "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газар Монголд нээлтээ хийлээ. Тус байгууллага нь Монгол, Солонгосын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ажиллах юм байна.Тэгвэл тус байгууллагын нүүр царайгаар буюу “Элч дуучин”-аар сонгогджээ.

    Энэ талаар дуучин Хоёр улсын хоорондын аялал жуулчлал болон найрсаг харилцааны гүүр болох “Элч дуучин”-аар сонгогдож байгаадаа би үнэхээр их баяртай байна. Солонгос улсад бүхэл бүтэн нэг аймгийн хэмжээний монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа. Үүний хажуугаар визний асуудал, "харлах" зэргээр тулгамдсан асуудал маш их гарч байна. Тэр асуудлуудыг энэ байгууллагаар дамжуулан шийдээд өгөөсэй гэж хүсч байна. “КТО Улаанбаатар” корпораци нь цаашдаа монголчуудын эрх ашгийн төлөө, манай улсаас очиж байгаа иргэдэд мэдээлэл өгөх болон Солонгос улсаас манай улсад аялал жуулчлаар ирэх иргэдийн тоог нэмэх гэх мэтчлэн их өргөн үйл ажиллагаа явуулах юм билээ” хэмээлээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй