ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нарны үр сад” цувралын одууд 10 сард хуримлана

    Ази тивийг байлдан дагуулж байсан “Нарны үр сад” телевизийн олон ангит киноны гол дүрийн жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хе Кё нар ирэх аравдугаар сарын 31-нд гэрлэх болсноо зарлажээ.

    Одоо 32 настай Сон Жүн Ки, 35 настай Сон Хе Кё нар “Олон фэнүүддээ гэнэтийн мэдээ дуулгаж байгаадаа уучлал гуйж байна. Учир нь гэрлэлт бол бидний амьдралын маш чухал үйл явдал тул бид өнөөдрийг хүртэл нууцалж, болгоомжилж байсан юм” хэмээн мэдэгдсэн байна.

    Дашрамд сонирхуулахад "Нарны үр сад" Азийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэг бөгөөд нийт 16 ангийн зураг авалтын 10.8 сая доллараар бүтсэн байна. Дунджаар нэг анги нь 0,67 сая доллараар бүтсэн гэсэн үг юм. Уг киноны зураг авалтын зарим хэсэг нь Грекийн Закинф, Лемнос гэсэн үзэсгэлэнт арлуудад өрнөсөн байна. Олон объектод зураг авахаас гадна байгалийн гамшиг, алан хядагчдын асуудал зэрэг Солонгос цувралуудад тэр бүр байдаггүй сэдвийг хөндсөнөөрөө онцлог бүтээл аж.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй