Үндэсний их баяр наамдмыг энэ жил 2.7 тэрбум төгрөгөөр тэмдэглэхээр төсөвлөсөн. Баяр наадмын нээлтийн арга хэмжээнд хамгийн их зардал гардаг бөгөөд энэ жил нээлтийн арга хэмжээний төсвийг 650 сая төгрөгт багтаахыг Баяр наадам зохион байгуулах комиссоос даалгасан. Тэгвэл наадмын нээлтэд 4000 гаруй хүн оролцох бөгөөд Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг анхны хувилбараар нь наадамчин олонд сонордуулахаараа онцлог болох аж. “Монголын сайхан орон” киноны аяыг 1961 онд БНАГУ-ын Дефа кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн бөгөөд анхны хувилбар нь тус үйлдвэрийн архивт хадгалагдаж байжээ.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх Герман улсын талд хүсэлт гаргасны дагуу ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Штефан Дуппел энэ хөгжмийн партитурыг хувилан авч, Монголын талд хүлээлгэн өгсөн.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт