БНХАУ-ын Хөх хотноо болж буй жүдо бөхийн Гран-при тэмцээнээс манай жудочид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол таван жүдоч шагналт байранд ороод байна. Тодруулбал, эрэгтэйчүүдээс 60 кг-д Д.Амартүвшин мөнгө медаль хүртсэн бол мөн тус жинд Г.Болдбаатар, 66 кг-д Ё.Басхүү нар хүрэл медалиар хүртэж, медалийн тавцанд зогслоо. Эмэгтэйчүүдээс хоёр жүдоч медаль хүртээд байгаа бол 57 кг-д Д.Сумъяа мөнгө, М.Уранцэцэг хүрэл медаль авлаа. Тус тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдөж байгаагаас эхний хоёр өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81,эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70 кг-ын жингийн медальтнууд тодроод байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт