Хонь
Та хүсэж буй зүйлээ яг таг мэддэг. Бүх зүйлийг удирдлагандаа байлгаж, ноёрхон, давамгайлах байдалтай. Энэ нь мэдээж муу зүйл биш. Учир нь та харилцаандаа идэвхтэй, хүчирхэг байдаг тул хүн бүр таны удирдлаган дор байхыг хүсдэг.
Үхэр
Тантай цуг өнгөрүүлсэн шөнө маш урт шөнө байх болно.Таны хамтрагч маргааш өглөөдөө хэдэн аяга кофе уухаас нааш сэргэх аргагүй болдог. Та сексийг илүү удаан, эрч хүчтэй хийх дуртай. Мэдрэмж болгоныг тултал нь авах хүсэлтэй учир танд бүтэн шөнө ч богинодож мэднэ.
Ихэр
Унтлагын өрөө таны хувьд тоглоомын талбай л гэсэн үг. Нэгэн хэвийн, уйтгартай зүйлд дургүй учир та шинэ бүхнийг туршиж үзэх хүсэлтэй байдаг. Хамтрагчаа хөгжөөх тал дээр та шилдэг нь. Тийм ч учраас хамгийн хөгжилтэй, бас сонирхолтой, дурсамжтай үдшийг та бусдад бэлэглэж чаддаг. Өөр хэн ч тань шиг сонирхолтой, эрч хүчтэй байж чадахгүй.
Мэлхий
Та зүгээр нэг секс хийдэггүй. Харин үүнийг цоо шинэ түвшинд аваачдаг. Таны дур хүслийн дэргэд бусад хүмүүсийнх дөл төдий. Та шатам халуунаар хайрлаж, энхрийлдэг. Таны хүрэлт, үнсэлт бүр бусдын хувьд сэрэлт л гэсэн үг. Тиймээс та өөрийн шашныг бий болгосон ч буруудахгүй. Олон хүмүүс таныг дагах нь гарцаагүй.
Арслан
Таны ордыг зүгээр таагаад арслан гэж нэрлээгүй юм шүү дээ. Та гадаа ч, гэр дотор ч бүхнийг эзэгнэж, өвдөг дээр нь сөхрүүлдэг. Гол нь танд сул дорой хүн огтхон ч таарч тохирохгүй. Учир нь та энхрийлэгч бус эзэгнэгч.
Охин
Хүмүүс таны ордыг сонсоод зөөлөн энхрий зүйлийг д төсөөлдөг байх. Гэхдээ та юу хийхээ хэнээс ч илүү мэддэг. Өөр хэний ч толгойд оромгүй хачирхалтай санааг сэдэж, төсөөлөөгүй байхад бусдыг алмайруулж орхино. Өөрийн юу хүсэж байгааг, хүссэнээ авахын тулд юу хийх хэрэгтэйг ч мэднэ. Ширүүн бас түрэмгий, өөртэйгөө ижил сонирхолтой нэгнийг олж чадвал таны сексийн амьдрал гайхалтай байх болно.
Жинлүүр
Хүн болгоны харц тань дээр тусаж, таныг биширдэг. Зан ааш, дүр төрх, байгаа байдлаараа та хүссэн хэнийг ч өөртөө татдаг. Гэхдээ та тэдний анхаарлыг татах гэж огтхон ч оролддоггүй. Харин тэд нар л таны анхаарлыг татах гэсэндээ бүхнээ зориулахад бэлэн байдаг. Таны хийх ёстой зүйл бол ердөө л суудал дээрээ тухлан суугаад, тэдний анхаарал, халамжийг хүртэн, хаан, хатан шиг л амьдрах юм шүү.
Хилэнц
Харин та бусдад тэр мэдрэмжийг мэдрүүлэхдээ гаргууд нэгэн. Та хацар дээгүүр нь хуруугаа ганц гүйлгэхэд л хүмүүс солиорох шахдаг. Ийм л учраас таныг нэг л мэдэрсэн хүн бүрэн донтож, салж хагацахаа мэдэхээ байдаг байна. Хүн бүхэнд ийм чадвар заяахгүй шүү
Нум
Хүмүүс таныг харахдаа дотроо юу тээн явааг мэддэггүй. Харин олж мэдсэн даруйдаа дахин хэзээ ч холдмооргүй санагдах болно. Хүсэл тачаалын тэсрэх бөмбөг шиг хүчтэйгээр дэлбэрч, эргэн тойронд байгаа бүх хүнийг энэ мэдрэмжиндээ автуулна гээд бод доо. Тантай ердөө ганц шөнийг өнгөрүүлсэн байлаа ч цаашид хэдэн жилийн турш толгойноос гарахгүй дурсамжтай үлдэх болно.
Матар
Таны тухай “хамгийн хамгийн” гэсэн жагсаалт гаргаж болно гээд бод доо. Гол нь хүмүүс таныг даруухан, энгийн нэгэн мэтээр хардаг ч хаалга хаагдсаны дараа та өөрийн үнэн дүр төрхөө илчилдэг. Та ердөө цөөн хүнд энэ авьяасаа дэлгэж, цөөн хүн л энэ мэдрэмжийг хүртдэг.
Хумх
Та зүгээр ч нэг халуухан биш. Харин хөгжилтэй, адал явдлаар дүүрэн нэгэн. Та шинэ зүйлийг туршихаасаа айдаггүй. Бусдыг өдөж, инээд, шоглоомоороо ч хүслийг нь оргилуулдаг. Бас сексийн хөгжилтэй талыг нээн илрүүлж, түүнийгээ гарамгай ашигладаг. Нэг дор ширүүн бас зөөлөн байж нухацтай бас хөгжилтэй байдалд шилжиж чаддаг.
Загас
Танд бусдын юу мэдрэх нь чухал. Тэдэнд сайхан мэдрэмж төрүүлж, таатай байлгахын тулд хэрэгтэй бүхнийг хийдэг. Иймээс таны хамтрагч сэтгэл хангалуун, хайр халамжаар дутна гэж үгүй. Дан ганц хүсэл тачаал биш хайр, халамжаар дүүргэдэг учир та бусад ордноос илүү онцгой нэгэн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт