Азийн самбо бөхийн холбооны конгресс Узбекистаны нийслэл Ташкент хотноо хуралдлаа. Энэ үеэр Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэлийг Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгов. Тус улсад самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байгаа юм. Энэхүү тэмцээнд манай улсаас 19 бөх хүч чадлаа сорихоор Ташкент хотыг зорьсон. Үүнээс гадна Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт