өдөр тутамдаа зөвхөн толгой өвдөх, анхны тусламж үзүүлэхэд хэрэглэдэг аспириныг өөр олон хэлбэрээр ашиглаж болдгийг та мэдэх үү?. Тэгвэл та бүхэндээ аспириныг гоо сайханд хэрхэн ашиглах маш хэрэгтэй аргуудыг танилцуулъя. Өөрт хэрэгтэй аргаа туршаад үзээрэй.
Ингэхдээ 2-3 ширхэг аспириныг сайтар нухаж, дээр нь багахан лимоны шүүсийг нэмнэ. Батгатай хэсэг дээрээ түрхэж, ойролцоогоор 15 минут болсны дараа хүйтэн бүлээн усаар угаагаагаарай. Бэлдсэн уусмалаа нарны шууд тусгалтай газраас хол тавих нь чухал юм.
Батгажилтын улмаас арьсанд үүссэн нүх сүвийг агшаахдаа аспириныг ашиглаж болдог. Ингэхдээ 7 ширхэг аспириныг нухаад 3 цайны халбага цэвэр тарганд хольж, нүд орчмоос холуур нүүрэндээ жигд түрхээрэй. Ойролцоогоор 15 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаах хэрэгтэй.
Нухсан аспирин, хөөлгөгч, лимоны шүүсээр гуужуулагч хийх боломжтой байна. Эдгээрийг сайтар холиод нүүрэндээ түрхэж, арьсаа гуужуулаарай.
Загатнаж, хуурайшсан хуйхыг аспирины тусламжтай эмчилж, эдгээж болдог байна. Ингэхдээ, 2 ширхэг аспириныг нухаж, шампуньдаа хольсны дараа үсээ угаагаарай.
6-8 ширхэг аспириныг нухаж, бүлээн усанд хийгээд үсэндээ маск болгон түрхээд, 10-15 минутын дараа угаагаарай. Үсний өнгө сэргэж, зөөлөрсөн байх болно.
Лимоны шүүс, аспирин зэргийг бүлээн устай хольж хутгаад эвэршсэн, хагарсан өсгийн дээрээ түрхээрэй. 10 минутын дараа цэвэр усаар зайлж арилгана.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт