ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Насны хишиг”-ийн материалыг 30-ныг хүртэл хүлээн авна

    Насны хишиг”-ийн хоёрдахь удаагийн олголт авахыг хүссэн иргэдийн материалыг зургаадугаар сарын 30-ны дотор хүлээн авахаар болжээ. Ингэхдээ өмнө нь бүртгүүлж мөнгө авч байсан иргэд ахин материал бүрдүүлж өгөх шаардлагагүй аж.

    Харин анх удаа хамрагдах иргэд заасан хугацаанд багтан материалаа бүрдүүлж өгөөгүй тохиолдолд нөхөж олгохгүй бөгөөд, дараа жилийн олголт хүртэл өнжих аж. “Насны хишиг”-ийг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөх юм. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очиж бүртгүүлэх юм байна.

    Насны хишгийг олгох тогтоолын дагуу: 

    • 65-69 настай иргэд  50 мянга
    • 70-79 настай иргэд  80 мянга
    • 80-89 настай иргэд 150 мянга
    • 90 ба түүнээс дээш настай иргэд 250 мянган төгрөгийн хишиг авах юм.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй