Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга бусад нэр дэвшигчдээсээ илүү санал авсан ч дахин санал хураалт явагдах нь тодорхой боллоо. Учир нь нэр дэвшигчид 50+1 хувийн санал авснаар ялалт байгуулах юм. Тиймээс нэр дэвшигч Х.Баттулга МАН-аас нэр дэвшигч М.Энхболд болон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нарын өндөр санал авсантай нь дахин санал хураалтад оролцохоор болж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах тухай 105.1-д “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”, 105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ.
1981 хэсгийн хорооны урьдчилсан мэдээллээр Х.Баттулга 517151, М.Энхболд 411154, С.Ганбаатар 409767 иргэний санал авчээ. Харин сонгогчдын ирцийн хувьд өчигдөр 22:00 цагийн байдлаар аймгуудын дундаж 65.53 хувь, нийслэлийн дундаж 66.73, улсын дундаж 66.54 хувийн ирцтэй байсан талаар СЕХ-ноос мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт