Америк эмэгтэйчүүд тэргүүн хатагтай Меланья Трамптайгаа илүү төстэй болохоор хошуурах болжээ. Тодруулбал, мэс заслын эмч Франклин Роуз “Daily Beast” сонинд өгсөн ярилцлагадаа манай үйлчлүүлэгч Клаудия Сиерра (Claudia Sierra) Меланьятай адилхан болохын тулд хамар, хацраа өөрчлүүлж, хөхөө багасгасан. К.Сиера тэр үед “Меланья миний хувьд шүтээн төдийгүй гоо үзэсгэлэн, эрх мэдлийг илэрхийлэгч” гэж ярьж байсан талаар дурссан байна. Одоо нэгэнт нөхцөл байдал ойлгомжтой болсон тул Ф.Роуз эмч цаг үеэ мэдрээд “Меланьятай адилхан болох хагалгаа” гэсэн үйлчилгээ гарган үйлчлүүлэгчиддээ санал болгодог болжээ.
Сонирхуулахад, АНУ-ын тэргүүн хатагтай 1980-аад оны сүүлчээс 2000-аад оны эхэн үе хүртэл Миланд загвар өмсөгчөөр ажиллаж байсан бөгөөд нөхөрт гарсныхаа дараа тайзны замналаа өндөрлөсөн. Тэрээр 180 сантиметр өндөр, 58-62 кг жинтэй хөх, бэлхүүс, таазны тойрог нь 96.5-66-94 сантиметр гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт