Нийслэлийн Баянгол дүүрэг өдөрт 100-150 гаруй ахмад настанд үйлчлэх боломжтой төрөлжсөн эмнэлэг нээлтээ хийлээ.Баянгол дүүргийн Эрүүл мэндийн VI төвийн суурин дээр боссон энэхүү эмнэлэг нь нийт 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж, 80 гаруй хувийг Баянгол дүүрэг өөрийн нөөцөөс гаргажээ. Тус эмнэлэг нь мэргэшсэн долоон их эмч, 12 сувилагч, долоон туслах ажилтантай, хоногт 100-150 гаруй ахмадад үйлчлэх хүчин чадалтай бөгөөд хэвтэн эмчлүүлэх 60-80 ортой аж.
Тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал “Бидний хийсэн судалгаанаас үзэхэд дүүргийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгсдийн 51 орчим хувь нь ахмад настнууд байдаг. Мөн дээрээс нь ахмадын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг судлаад үзэхэд сэргээн засах, уламжлалт, сэтгэц заслын үйлчилгээг түлхүү авдаг. Энэ бүх боломж, тусламж, үйлчилгээг бид бүрдүүлснээрээ онцлог давуу талтай” гэсэн юм.
Мөн Баянгол дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд том, жижиг 13 эмнэлэг баригдсан байна. Мөн есдүгээр сард 60 ортой хүүхдийн хоёрдугаар эмнэлэг ашиглалтад орох аж. Ингэснээр хүн амын тоог эмнэлгийн орны тоотой харьцуулбал олон улсын стандартыг хангасан Монгол Улсын анхны жишиг дүүрэг болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт