Цагдаа нар онлайн орчинд бусдыг айлгасан, хүчирхийлэлд турхирсан, заналхийлсэн мэдээлэл, сэтгэгдэл зэргийг нийтэлсэн 36 иргэний гэрт нэг өдрийн дотор баривчлах ажиллагаа явуулсан тухай Герман улсын Холбооны Эрүүгийн Цагдаагийн газраас мэдээлжээ.
Тэдгээрийн ихэнх нь улс төрийн агуулгатай байсан бол нэг тохиолдол нь бусдыг бэлгийн чиг хандлагаар нь дайрч довтолсон агуулгатай байсан гэнэ. Аль нэг өдрийг цагдаагийн газар онлайн ертөнцийн сөрөг агуулгатай тэмцэхэд зориулж сонгодог болсон бөгөөд эхнийх нь өнгөрсөн жил хэрэгжиж байжээ.
Онлайн сүлжээнд сөрөг мэдээ, мэдээлэл нийтлэх, сэтгэгдэл бичих нь Германд хууль зөрчсөнд тооцогдож шийтгүүлдэг. Тус улс яг одоо сошиал орчинд сөрөг агуулгыг хязгаарлах хатуу хууль гаргахаар бэлдэж байгаа. Зарим мэргэжилтнүүд уг хуулийг хэт хатуу, үндсэн хуулийг зөрчсөн гэж шүүмжилж байгаа юм. Зөвхөн хэрэглэгчид биш, сошиал сүлжээний компаниуд шинэ хуулиар сөрөг агуулгад хариуцлага хүлээхээр тусгагдсан аж.
Эх сурвалж: The Verge
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт