ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    154 иргэн бөөр орлуулах эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагджээ

    Энэ оны хоёрдугаар сарын 15-наас эхлэн хувийн хэвшлийн долоон эрүүл мэндийн байгууллагаар 154 иргэн үнэ төлбөргүй бөөр орлуулах эмчилгээ, үйлчилгээнд хамрагджээ. Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализ эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг арилгах зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн тусламж, үйлчилгээг гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан юм.

    Тухайлбал, /Люкс диализ ХХК-ий “Люкс диализ клиник”, Хурилдуур ХХК-ны Эрин эмнэлэг, Интернейшнл медикал сентер ХХК-ий Интермед эмнэлэг, Интенсивкаре ХХК-ийн ICU эмнэлэг, Сити-Энержи ХХК-ий Улаанбаатар мед эмнэлэг, Ачтус ХХК-ны Агапе хоспис, Нарт-Эрдэнэс ХХК-ий Кидней Кейр гемодиализийн эмнэлэг/ зэрэг долоон эмнэлэг шалгарч Эрүүл мэндийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хооронд эмчилгээний чанар, үр дүнд хяналт тавьж, худалдан авахаар чиглэлээр хамтран ажиллах зорилгоор “Эрүүл мэндийн даатгалын сангаар  дамжуулан гемодиализ эмчилгээг санхүүжүүлэх гэрээ”-г байгуулсан юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй