Лондон хотын баруун хэсэгт байрлах Латимер замын ойролцоо 120 айлын 24 давхар орон сууц шатаж байна. BBC агентлагаас галын улмаас уг барилга нурж болзошгүйг дамжуулжээ. Шөнийн 00 цаг 54 минутад орон сууцны барилгад гал гарлаа гэсэн дуудлага албаны байгууллага хүлээн авч, 04 цагаас эхлэн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Одоогоор 200 гаруй гал сөнөөгч унтраахаар ажиллаж байгаа юм байна. Хэргийн газарт буй гэрчүүд барилгын дээд давхруудад гар утас, гар чийдэнгийн гэрэл гарч байсан. Тэнд хүмүүс байж болзошгүй гэж мэдүүлсэн байна. Түүнчлэн дээд давхруудын оршин суугчид тагтан дээрээ гарч ирсэн байжээ. Гал унтраах багийн усны хоолой барилгын 10-р давхарт л хүрч байгаа учраас дээд давхруудын галыг унтраах боломжгүйг албаныхан мэдэгджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт