ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Охиноо могойд хатгуулсан бичлэгээ фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ

     АНУ-ын Флорида мужийн иргэн Чартелле Жийнетте Лоран нэг настай охиноо могойд хазуулснаа “охиндоо амьдралын хичээл” заасан сургамжтай явдал болсон хэмээн тайлбарлажээ. Чартелле Лоран өөрийн фэйсбүүк хуудаснаа тавьсан бичлэг нь түүнийг эх хүний үүргээ биелүүлэх чадваргүйн нотолгоо болон цагдаагийн газарт шалгагдахад хүргэсэн байна.

    Уг бичлэгт нэг настай бяцхан охины саатуулагч сандлын хажууд байх 14 инчийн могой нь охины баруун гарын эрхий хурууг хазаж, охин уйлж байхад ээж нь инээж байх аж. 

    Флоридагийн Себрингт дэхь Чартелле Лораны гэрт очиж шалгасан Хайланд Коунтын Шерифийн хэлснээр тэдний гэрт хорт могойн хэд хэдэн төрөл байжээ. “Хоргүй могойд хазуулснаар охинд маань тийм ч их гэмтэл учраагүй. Могойн хазсанаас охины гарт шүдний жижиг ором гарснаас өөр зүйл байхгүй ” хэмээн Чартелле Лоран цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ дурьджээ. Түүний энэ болчимгүй, хайхрамжгүй үйлдлийг АНУ-ын хэмжээнд мөрдөгддөг Хүүхдийн хүчирхийллийн хуулийг зөрчсөн эсэхээс үл шалтгаалан олон талын судалгаа явуулан шалгаж байгаа юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй