ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ebarimt цаасгүй болно

    Татварын ерөнхий газар, Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ болон Хэрэглэгчийн систем нийлүүлэгчидийн холбоо ТББ-ууд өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдэд “Татварын ерөнхий хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж цахим төлбөрийн баримтын системийг боловсронгуй болгох замаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулах, хэрэглэгчид хялбар системийн шийдлийг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдэв. 

    Санамж бичигт ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал, ГТСМТТ-ийн УТҮГ-ын захирал Ц.Орхонтамир, ХСНХ ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Баянмөнх нар гарын үсэг зурлаа.

    Уг санамж бичгийн хүрээнд иргэдийн худалдан авалтын НӨАТ-ын цахим төлбөрийн баримтын бүртгэлийг автоматжуулж, цаасгүй цахим баримт олгох технологын шийдлийг боловсруулан нэвтрүүлэх юм. Энэхүү шийдэл нь бүх банкны картаар бэлэн бус гүйлгээ хийхэд худалдан авалтын НӨАТ-ын баримт автоматаар ebarimt.mn системд бүртгэгдэхээс гадна бүртгэлтэй имэйл хаягт цахимаар илгээгдэх юм.

    Цаасгүй, цахим төлбөрийн баримтын үйлчилгээг Монголын програм хангамжийн салбарыг тэргүүлэгч тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 15 компани "Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо"-нд нэгдэж өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ ePOS карт уншигч төхөөрөмжийг нэвтрүүлэн хамтран ажиллаж байна. 

    Худалдаа үйлчилгээний байгууллагууд ePOS банкны карт уншигч ПОС терминалыг ашиглахыг хүсвэл www.epos.mn сайтаар орж захиалгаа өгөх боломжтой аж.

    Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй