Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтыг тусгасан.
Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан бөгөөд гэрэлт гудамжийн нээлт маргааш 21:00 цагаас болно.
Шөнийн гэрэлт гудамжтай болох ажлын хүрээнд циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Шөнийн гудамж дээгүүрээ гэрлэн таазтай байхаас гадна гудамжны хоёр тал тэр чигтээ гэрлэн чимэглэлтэй байх аж.
06 дугаар сарын 08-“Гудамжны нээлтийн өдөр”
06 дугаар сарын 09-“Music festival”-ийн нэрэмжит өдөр
06 дугаар сарын 10-“National festival”-ийн нэрэмжит өдөр
06 дугаар сарын 11-“Гэр бүлийн өдөрлөг”-ийн нэрэмжит өдөр
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт