Өнгө ялдам цэцэгс, ургамал нь гэрт тань өнгө нэмэхээс гадна агаарыг цэвэршүүлж, аз жаргал бэлэглэж байдаг. Харин тэдгээр цэцэгс дундаас "шимтэглээ" (geranium) цэцгийг онцоллоо. Энэхүү цэцгийг гэртээ тарьж ургуулснаар, муу муухай энергийг хөөж, дулаахан тухтай байдлыг мэдрүүлж, санхүүгийн асуудлаас сэргийлдэг аж. Ингээд хамтдаа тус цэцгийн ашигт чанаруудыг дуулгаж, яагаад гэртээ тарих ёстой болохыг сонирхуулъя.
Шимтэглээг гэртээ тарьснаар, таны мэдрэлийн систем сайжирч, сэтгэл санаа тайван амгалан болох төдийгүй стресс бухимдлаас ангижрах аж. Савтай цэцгийг гэрийнхээ хамгийн их хүн очдог хэсэгт тавиарай. Ингэснээр цэцэг өөртөө гэрийн тань муу муухай энергийг шингээж авах болно.
Шимтэглээ цэцгийг хайрын бэлэг тэмдэг гэж үздэг. Тиймдээ ч хайртай хүндээ бэлэглэж, хэмжээлшгүй аз жаргалыг мэдрүүлж болох юм. Нэг ёсондоо тухайн цэцэг хосуудын хайр сэтгэлийг бататгадаг байна.
Цагаан өнгийн шимтэглээ цэцэг нь нялх хүүхэдтэй айлд хамгийн тохиромжтой. Хүүхдийг элдэв өвчнөөс сэргийлж, хамгаалж байдаг гэнэ. Мөн хүүхэдтэй болж чаддаггүй хосууд гэртээ цагаан өнгийн шимтэглээг тарьж ургуулснаар, удалгүй хэвлийдээ үр тээж, эцэг эх болж чаддаг аж.
Таны толгой өвдөж, ханиалгаж эхэлсэн бол, шимтэглээ цэцэгний хажууд өдөр бүр 10 минут суухад хангалттай. Тус цэцэг нь агаарыг цэвэршүүлж, өвчний бактерийг устган, таныг эрүүлжүүлэх болно. Та агаараа цэвэршүүлэхийг хүсвэл, эмийн сангаар худалдаалагдах шимтэглээ цэцгийн тосыг худалдан авч, 3-4 дуслыг үнэртүүлэгч сууринд хийж, асаагаарай.
Тос нь бодисын солилцоог дэмжиж, дааврын тэнцвэртэй байдлыг хадгалдаг. Та 5 дусал тосыг үнэртүүлэгч сууринд хийж асаан, романтик оройн зоог барьж болох юм.
Зүрх судасны өвчин, нойргүйдэл, сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж, зовж шаналдаг хүмүүст шимтэглээ цэцэг хамгийн их тус хүргэнэ. Энэхүү цэцэг нь тухайн хүнийг тайвшруулж, үнэрээрээ дамжуулан эмчилдэг байна. Мөн элэг, цөс муутай хүмүүс гэртээ тус цэцгийг тарьж ургуулан, өвчнөөсөө салаарай.
Таны шүд өвдөж, тэвчихийн аргагүй байвал шимтэглээ цэцгийн навчыг нухаж, өвдсөн шүднийхээ харалдаа, хацар дээрээ нааж тогтоогоорой. Удалгүй таны өвдөлт намдах болно. Тус аргыг эрт дээр үеэс хэрэглэсээр иржээ.
Энэхүү цэцгийг гэртээ тарьж ургуулахаар шийдсэн бол шавж, хорхойноос хол байлгах хэрэгтэй. Таны гэрт гэрийн тэжээмэл амьтан байдаг бол тогтмол усанд оруулж, цэвэрлэж байгаарай. Эс бөгөөс амьтнаар дамжин орж ирсэн хорхой шавж, цэцгийг гэмтээж мэднэ. Мөн тус цэцгийн үнэрт ялаа шумуул дургүй учир, тэднийг үргээхийн тулд тагт болон, цонхны тавцан дээр тавиарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт