ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    iPhone утсаараа хэрхэн гоё зураг авах вэ?

    Утасныхаа камер луу ороод зураг дарах амархан ч, авсан зураг маань үргэлж нэгэн хэвийн байгаасаа гэж бид хүсдэггүй. Ихэвчлэн гэрэл гялбаж инста-д постлох зургийг маань баллаж орхих нь бий. Гэтэл инстаграм дээр хуваалцсан зурагнууд адилхан л iPhone –оор авсан хэрнээ хангалттай мэргэжлийн харагддаг байхад биднийг зураг авахад эргэн тойронд маань байгалийн ямар нэгэн саад тулгараад байдаг. Өнгөрсөн долоо хоног Apple зураг авахад тулгардаг асуудлуудийг шийдвэрлэх шинэ вэб сайт гаргасан.

    Богино хэмжээний 16 бичлэг нь нар шингэх гайхалтай үеэр зураг дарахаас эхлээд босоо байрлалтай зурагаа дарах нь хамгийн тохиромжтой гэдгийг хүртэл нэг бүрчлэн үзүүлсэн байна. Уг бичлэгүүдэд “хэрхэн онцгой өнцгөөс харуулах”, “ хэрхэн нэг гараараа сэльфи хийх”, гэх мэт мэргэжлийн гэхээсээ илүү практик зөвлөгөөнүүдийг багтаасан байна. Харин бусад тулгамдаад байгаа асуудлууд A-plus гэх Инстаграм хуудсанд нэлээн гүн гүнзгий тусгагдсан байгаа. Ингээд бид та бүхэнд iPhone-оор гайхалтай зураг дарах 5 зөвлөмжийг эмхэтгэн хүргэж байна. 

    1. Алтан цагаар буюу нар шингэх үеэр зураг авалт хийх

    Үдээс хойш нар шингэх мөч, жинхэнэ үлгэрийн гэж харагдах энэ мөч зураг авахад хамгийн тохиромжтой үе билээ. Камераа асаахад баруун талдаа нартай фокусны шар дөрвөлжин гарч ирнэ. Дараа нь та уг нарыг хуруугаа бага зэрэг доошлуулсанаар сэтгэл булаам зураг дарахад бэлэн болно.

    2. Жаргаж буй нарны дэргэдэх сэтгэл татам зураг

    Хэтэрхий их жаргаж буй нар таны Инстаграмыг уйтгартай болгоно гэж та бүү бодоорой. Хэрэв та найзуудтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ гадуур яваа бол тэднийг өөрөөсөө бага зэргийн зайтаагаар нарны урд зогсоогоорой.
    Нарны гэрэлд үнэхээр төгс харагдах бөгөөд таны субьект бол сүүдэрнүүд юм. Харин та камерныхаа фокусыг түгжих хэрэгтэй. Камерныхаа дэлгэцний дээд талд “AE/AF Lock” гэж гарч ирэх хүртэл дэлгэцэн дээр дараарай, ингэснээр таны хуруу хаана байсан шар дөрвөлжин тэнд хөдөлгөөнгүй болох болно. За ингээд л хуруугаа бага зэрэг доошлуулаад зураг бэлэн боллоо.

    3. Зургийн нүүрний хэсэгт субьектээ ойлгон зураг дарах

    Хэрэв та өмнө нь хэн нэгний нүүрэнд тааруулан өөрийгөө ойлгон зураг дарж байсан бол магадгүй зургийн үр дүн сэтгэл гонсойлгом гарсан байж болох юм. Субьектээ тодотгон гэрэлээ тохируулахын HDR / камерны дэлгэцэн дээрх талбарын дээд талд байгаа/ тохиргоог идэвхжүүлэн /on/, фокусыг түгжих хэрэгтэй. Хуруугаараа бага зэрэг доош татаад зураг дарахад бэлэн.

    4. Зураг авахуулж буй хүнийг тодотгох

    iPhone 7 Plus-тай хамт танилцуулагдсан Portriat Mode буюу дүрслэл горим нь зургийг илүү тодруулж өгсөнөөрөө урд болон арын камерыг хоёуланг нь ашиглах давуу талыг олгож байгаа юм. Хэрэв та цэцэгний эсвэл хэн нэгэн хүний зураг дарах гэж байгаа бол Portriat Mode нь танд фоныг нь бүдгэрүүлэн авах гэж байгаа зүйлийг чинь тодотгох боломжийг олгоно.
    Та үүнийг ашиглахын тулд камераа Portrait дээр тааруулан “Depth effect” гэсэн шар бичиг дэлгэцний доор гарч ирэхийг хүлээгээрэй. Та уг горимыг ганц хүний болон хэсэг хүмүүсийн зургийг авахдаа ашиглаж болно. Ингээд зургаа дархаасаа өмнө хийх хамгийн сүүлчийн зүйл бол зурганд орж байгаа бүх хүний нүүрийг тойрон шар зураас гарч ирэхийг хүлээх юм.

    5. Гудамжны гэрэлийг онцлох

    Гудамжны гэрэлнүүд мэдээж гайхамшигтай, гэхдээ хэт хурц гэрэл таны хүссэн үр дүнг бууруулж мэднэ. Та тулаанд орохын тулд камерныхаа гэрлийг унтраагаад, фокусаа түгжээд яг зөв цагаа хүлээ. За ингээд зургаа дараад интстаграмад бахархалтайгаар постлох л үлдлээ.

    Эх сурвалж: Iphone center

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй