Монгол Улсын иргэн Амгаабазарын Болормаа Дэлхийн банкны Киргиз улсыг хариуцсан мэргэжилтэн болжээ. Тодруулбал, Өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр Дэлхийн банкны Төв Ази хариуцсан газрын захирал Лилия Бурунчук Киргизийн Ерөнхий сайд Сооронбай Жээнбековтой уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна. А.Болормаа нь Дэлхийн банкинд 2004 оноос хойш ажиллаж буй бөгөөд Зүүн Ази, Номхон далай ба Африкийн бүс нутгийн улсуудыг хариуцан ажилласан туршлагатай мэргэжилтэн аж.
Мөн Дэлхийн банкны Жакарта дахь салбарт Итгэлцлийн сангийн зохицуулагчаар ажиллаж байгаад, 2008 онд Дэлхийн Банкны Вашингтон хот дахь төвд Индонезийг хариуцсан мэргэжилтэн болсон байна.
2011 онд Дэлхийн банкны Найроби хот дахь Африкийн бүс нутаг хариуцсан газрын ахлах мэргэжилтэн болжээ. 2014 онд А.Болормаа Зүүн Тимор буюу Тимор-Лесте улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчөөр томилогдсон байна.
Тэрбээр тус улсад хэрэгжүүлж байсан Дэлхийн банкны хөтөлбөрийг удирдаж, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, ядуурлыг бууруулах болон улс орны хөгжлийг дэмжих хоёр зорилтын хүрээнд тус улсын засгийн газартай яриа хэлэлцээ хийж байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт