ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотод чөлөөт бөхийн “Төв Ази” 39 дэх удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Тувагаас гадна ОХУ-ын Красноярск, Кемерово, Хакас, Новосибирск, Буриадын нийт 150 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдсөн юм. Манай улсаас МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Тува улсын гавьяат тамирчин, улсын заан Дамирангийн Бумбаяраар ахлуулсан Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга, "Монголиа Опен" ОУТ-ий медальт Б.Нямдорж, Б.Сүхбат, М.Билгүтэй, Г.Чойгажид тэргүүтэй манай улсын 10 гаруй тамирчин уг тэмцээнд хүч үзсэн байна. Үүнээс 97 кг жинд “Женко” клубийн тамирчин, спортын мастер Мөнхжаргалын Билгүтэй хүрэл медаль хүртлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт