Швейцарийн түүхэнд анх удаа Цюрих хотын дүүргийн шүүх “Фэйсбүүк” нийгмийн сүлжээний сэтгэгдэлд “лайк” дарсан хүнд торгуулийн ял оноожээ. Хүн гүтгэсэн гэм буруутай, 45 настай Швейцарийн нэгэн иргэн 4000 франк (4.1 сая ам.доллар)-ийн торгууль төлөхөөр болжээ. Энэхүү дуулиант хэргийн нэхэмжлэгч амьтан үржүүлэх, нядлахтай тэмцэх холбооны тэргүүн Эрвин Кесслер аж. Интернэтийн нэг хэлэлцүүлгийн үеэр “Фэйсбүүк”-ийн хэрэглэгчид "Э.Кесслер нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, фашист үзэл, еврейчүүдийг үзэн ядах үзлээ илэрхийлсэн" гэсэн утгатай хэд хэдэн сэтгэгдэл үлдээжээ. Амьтны эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч Кесслер дээрх сэтгэгдэл бичсэн хүмүүсийг шүүхэд өгч, шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан байна.
Тэгвэл тавдугаар сарын 29-нд Швейцарийн шүүх сэтгэгдлүүдийн нэг дээр “лайк” дарсан хэрэглэгчийг гэм буруутайд тооцжээ. Шүүгчдийн үзэж буйгаар, нэрийг нь нууцалсан хэрэглэгч "лайк" дарснаараа “баримтаар нотлогдоогүй зүйлийг үнэлж дүгнэсэн” хэрэгт унасан байна. Учир нь Э.Кесслерийн еврейчүүдийг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй нь шүүхээр нотлогдоогүй ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт