ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Манай жүдочид Азийн аваргаас есөн медаль хүртлээ

    Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 26-нд Хонконг хотноо эхэлж  29 орны  244 жүдоч хүч, ур чадвараа сорин оролцож байна. Харин манай улсаас 18 жүдоч хүчээ сорихоор зорин очсон юм. Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.

    Тодруулбал, 48 кг-д МУГТ М.Уранцэцэг алтан медаль,  66 кг-д барилдсан ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр мөнгөн медаль, 52 кг-ын жинд Ч.Аззаяа  мөнгөн медаль,  63 кг-д ОУХМ Б.Ганхайч хүрэл медаль, ОУХМ Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль тус тус хүртсэн юм.

    Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн +78кг-д Б.Мөнхтуяа, эрчүүдийн -100 кг-д Б.Жанчивдорж, +100 кг-д залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар тус тус хүрэл медаль хүртлээ.

    Эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн -81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж шагналт тавдугаар байрт орлоо. Жүдо бөхийн  2017 оны АТАШТ-д Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж Япон, БНСУ-ын дараа гуравдугаар байрт шалгарлаа. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй