ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өргөст хэмхийг гоо сайхандаа хэрхэн ашиглах вэ?

    Өргөст хэмх дэлхий дээрх хамгийн тархацтай хүнсний ногооны нэг. Та дэлхийн хаанаас ч өргөст хэмх авах боломжтой. Энэ бүтээгдэхүүн 95 хувийн ус, А, С витаминаар баялаг, бага илчлэгтэй бүтээгдэхүүн. Эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна гоо сайханд ч ач тустай. Ингээд залуу сайхан гадаад төрхтэй болохын тулд өргөст хэмхийг хэрхэн хэрэглэж болох зөвлөгөөг хүргэе!

    Нүдэнд: Хавдсан нүдэн дээрээ өргөст хэмх тавих нь нүдний доорх судсыг нарийсгаж, арьсны цочролыг багасгадаг.    

    Наран түлэгдсэн арьсанд: өргөст хэмхийн нухаш, эсвэл өргөст хэмхийг наранд түлэгдэх арьсан дээр түрхэх юм уу тавихад хорсох, өвдөх мэдрэмж намддаг. Өргөст хэмхэд агуулагддаг 95 хувийн шингэн ус нь нарны хорыг өөртөө шингээж байдаг. Мөн арьс залуужуулахад тустай кали, А, С витамин агуулдаг байна.

    Целлюлитын эсрэг: Хэрэв биеийн целлюлиттэй  хэсэгтээ өргөст хэмхийн нухаш түрхвэл целлюлит арилдаг байна. Өргөст хэмх нь коллаген (биеийн арьсыг уян зөөлөн болгодог) ялгаруулдаг биохимийн бодис агуулдаг гэнэ. 

    Батга: Өргөст хэмх хоргүйжүүлэх бодис агуулдаг нь арьс үрэвсэж, батга гарахаас сэргийлдэг байна. Та өргөст хэмхийн нухаш дээр бага зэрэг кукурма, хэдэн нимбэгийн дусал хийж холиод 10-15 минут нүүрэн дээрээ байлгаж байгаад угаагаад үзээрэй.  

    Үсний ангижруулагч: Угаасан үсэнд өргөст хэмхийн шүүс түрхээд  5-10 минут байлгасны дараа угаагаарай. Өргөст хэмх үсэнд хэрэгтэй кали, кальциар хангаж өгнө.

    Хөгшрөлтийн эсрэг маск: Өргөст хэмхийн нухашыг ашиглан өөртөө зориулж хөгшрөлтийн эсрэг маск бэлдээрэй. Өргөст хэмхийн нухаш 1-3 амны халбага, зуун наст 1-3 амны халбага, энгийн тараг 2 халбага, зөгийн бал 1 цайны халбага, нимбэгийн шүүс ½ цайны халбага хийж хооронд нь холино. Долоо хоногт 2 удаа 10-15 минутаар маск тавиад нүүрээ хүйтэн усаар угаана.

    Эх сурвалж: fithacker.ru

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй