ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үзмээр хэрхэн элгээ цэвэрлэх вэ?

    Үзмэнд кали, магни зэрэг зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ашиг тустай элемент агуулагдахаас гадна элэг цэвэрлэдэг инулин хэмээх бодисоор баялаг юм байна.

    Үзэм нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, элэгний ачааллыг бууруулдаг гэдгийг судлаачид тогтоожээ. Элэгний үйл ажиллагааг дэмждэг инулин бодис нь үзэмнээс гадна артишок, гадил, сонгино, сармист агуулагддаг аж.

    Хэрвээ та хоолны хатуу дэглэм, клизмээр өөрийгөө зовоохыг хүсэхгүй байгаа элдэв гаж нөлөөгүй, хамгийн зөөлөн хувилбар болох үзэмний хандаар элэг цэвэрлэх аргыг сонгоорой.

    Ингээд та бүхэнд үзмээр хэрхэн элгээ цэвэрлэх аргыг доор хүргэе.

    Орц:

    - 100 грамм үзэм

    - Ус

    Хэрэглэх арга:

    1.Үзмээ бүлээн усанд сойно. 15 минут сойсны дараа карантны усанд үзмээ сайтар угаана. 2.Угаасан үзмээ саванд хийгээд дээр нь 350 мл буцалсан халуун ус хийгээд 24 цаг сойно.

    Ингэж бэлдсэн үзэмний хандаа 7 хоногт нэг удаа өлгөн элгэн дээрээ ууж, дэвтээсэн жимсээ иднэ.

    Жимсний хандаа уусныхаа дараа элгэн дээрээ бүлээн жин тавьж хажуугаараа 2 цаг хэвтэнэ.

    Үзэмний хандыг 1 сарын турш (4 удаа) хэрэглэх бөгөөд энэ 1 сарын хугацаанд хоолондоо түүхий жимс, ногоо, самар, бүхэл үрийн талх түлхүү хэрэглэх нь зүйтэй.

    Эх сурвалж: www.mirkrasoty.life

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй