Сүхбаатарын талбайд Соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Өдөрлөгт соёл, урлагийн 17 байгууллага оролцож өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлууд цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж байгаа юм. Энэ үеэр олон арга хэмжээ зохиогдох бөгөөд УДЭТ-ын хамт олон үзэгчдэдээ зориулан 14 цагт тоглолт хийх аж.
Тоглолтыг Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг УДЭТ-ын уран бүтээлчид уншиж эхлүүлэх ба УДЭТ-т тоглогдсон жүжгийн дууг уран бүтээлчид дуулна. Мөн энэ үеэр азтай үзэгч шалгаруулахаар төлөвлөжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт