Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишиг олгож эхэлсэн. Сар шинийн баярын өмнө нийт 114434 ахмад настан “Насны хишиг”-ээ авчээ. Үүнд нийтдээ 9.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөжээ. Уг ажилд энэ онд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.
Мөн ХААН банк, Төрийн банк болон Улаанбаатар хотын банкуудаас тэтгэвэр авч байгаа 338.8 мянган ахмад тэтгэврийн зээлийн жилийн хүүгээ 18 хувиас 3 пунктээр бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байгаа юм.
Тэгвэл одоогийн байдлаар нийт 38.7 мянган тэтгэвэр авагч 32.1 тэрбум төгрөгийн зээлийг бууруулсан хүүтэйгээр авч 210.0 орчим сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгджээ. Түүнчлэн 25,8 мянган иргэн өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт