ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өргөст хэмх целлюлит арилгах шидтэй

    Хүмүүс тодорхой хэмжээгээр өргөст хэмхийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж байх хэрэгтэй яагаад гэвэл амттайгаас гадна калори багатай, өөх тосгүй биед шаардлагатай тэжээллэг зүйлс агуулдаг, эрүүл мэндийг дэмжиж байдаг байна. Ингээд та яагаад өдөр тутмын хоол хүнсэндээ өргөст хэмх хэрэглэх шаардлагатай болохыг хүргэж байна. 

    Амны хөндийн эвгүй үнэрийн арилгадаг

    Хэрэв таны амнаас эвгүй үнэр гарч байгаа бол та амаа тогтмол угааж цэвэрлэхээс гадна өргөст хэмх их идэж байгаарай түүнд амны хөндийн нян устгагч агуулагдаж байдаг. Үүний тулд хэрчим өргөст хэмхийг амандаа хэсэг байлгаад идээрэй үр дүн таныг гайхшруулах болно.

    Өргөст хэмх биеийг чийгшүүлдэг

    Өргөст хэмх ихэнх амин дэмийг өөртөө шингэн хэлбэрээр агуулж байдаг. Мөн хальс нь С витамин агуулдаг нь хүний өдөрт авах шаардлагатай витамины 10 хувийг өгдөг байна

    Калори багатай хүнс

    200 г өргөст хэмх ойролцоогоор 30 калори агуулдаг. Эдгээр калори нь нүүрс уснаас бүрддэг.

    Целлюлит багасгадаг

    Та бүхэн целлюлитээ багасгахын тулд ус их уух хэрэгтэй гэдийг мэддэг байх. Өргөст хэмх тогтмол идсэнээр бие шаардлагатай шингэн аваад зогсохгүй бөөрний чулууг ч гадагшлуулдаг байна.

    Хоол боловсруулахад тусална

    Өргөст хэмх их хэмжээний ус агуулдаг нь таны хоол боловсруулалтад сайн нөлөөтэй. Өргөст хэмхээ хальстай нь идэх хэрэгтэй ингэснээр хоол хурдан шингэдэг.

    Бухимдал удирдах

    Өргөст хэмх нь B, B1, B5 мөн B7 амин дэм агуулсан байдаг болохоор таны сэтгэл санаа, түгшүүр бухимдлыг хянахад тус болдог байна. 

    Зүрхний үйл ажиллагааг хэвийн болгодог

    Таны биеийн үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд их хэмжээний кали хэрэгтэй болдог. Иймд өдөрт хэрэгтэй калийн хэрэгцээгээ авахын тулд өргөст хэмх идэх шаардлагатай. Кали натритай нэгдэж мэдрэлд импульс өгч зүрхний үйл ажиллагаа, булчингийн агшилтад сайнаар нөлөөлдөг байна.

    Дээрхээс гадна өргөст хэмх их хэмжээгээр идэж хэрэглэх нь таны арьс, үсэнд шаардлагатай тэжээлийг өгдөг, мөн нүүр чийгшүүлж, гүн цэвэрлэдэг, үрчлээ үүсэхээс хамгаалдаг, үсийг сайхан харагдуулдаг байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй