Чөлөөт бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 10-14-ний өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Делид болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр манай дөрвөн бөх зодоглосноос хоёр нь хүрэл медаль хүртэв. Тодруулбал, Эрэгтэйчүүдийн 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 125 кг-д Н.Золбоо нар тус тус хүрэл медаль хүртжээ.
П.Өнөрбат хүрэл медалийн төлөөх барилдаанаа БНСУ-ын Ким Гван Уктай хийж, 7:6-гаар ялсан юм. Харин Н.Золбоогийн хувьд тэгшитгэлийн барилдаанд залуучуудын Казахстаны Ермукамбет Инкарыг 12:6-гаар ялсан ч 1/4 шигшээд Ираны Ядоллах Мохебид 1:5-аар ялагдсан. Харин дагах барилдаанд БНХАУ-ын Хай Шаныг, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Нам Кун Жинийг тус бүр цэвэр ялжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт